МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, ЗААВАР
2022/01/06
- Шалгалтын бүртгэл 2022-оны эхний улирлаар
№ | Шалгалтын бүртгэл эхлэх өдөр | Шалгалтын бүртгэл дуусах өдөр | Шалгалт авах өдөр |
1 | 2022.07.01 | 2022.07.05 | 2022.07.07 |
2 | 2022.08.19 | 2022.08.23 | 2022.08.25 |
3 | 2022.09.05 | 2022.09.13 | 2022.09.15 |
- Бүртгэл хуваарийн дагуу цахимаар явагдах тул https://hr.hdc.gov.mn/ сайтаар орж шалгалтын Заавар харах-тай танилцан заасан хугацаанд бүртгүүлнэ үү.
- Шалгалтад бүртгүүлэх хүсэлт илгээсэн бол түр хүлээх горимд орж төлбөр төлсөний дараа бүртгэл дуусахад нэгдсэн байдлаар баталгаажна.
- Шалгалтыг товлосон өдрийн 10:00 цагаас TOGELON хаягаар авна
- Үр дүнгээ шууд харна, 70 буюу түүнээс дээш оноо авсанаар тэнцэнэ.
- - Интернет дата дуусах, цэнэг дуусахтай холбоотой шалгалтыг дуусгаж чадаагүй бол ЭМХТ хариуцлага хүлээхгүй.
- - Шалгалтын төлбөр төлөөгүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
- 1. Шалгалтын төлбөр 12,000 төгрөг /илүү, дутуу төлөлттэй баримт хүлээн авахгүй/
- 2. Хүлээн авах банк: Төрийн сан
- 3. Хүлээн авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв
- 4. Зориулалт буюу утга: Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/
- 5. Дансны дугаар 100900020020 /Төлбөрийг банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн нэг давхарт автомат машинд төлөх боломжтой/
- Холбоо барих: hr.hdc.gov.mn -тэй холбоотой асуудлаар шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар ЭМХТ-ийн 11461529, 70110893 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.
- Системийн үйл ажиллагаа жигдэрч ЭМС-ын А/98 тоот журам шинэчлэгдтэл зөвшөөрлийн гэрчилгээ цаасан хэлбэрээр хэвлэгдэх тул Шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэн 3:4 хэмжээтэй цээж зураг, тэмдэгтийн хураамжийн баримтаа бүрдүүлж ЭМХТ-ийн 2 байрны 212 тоотод ажлын 5 өдрийн дотор өгнө үү. /Жич шуудангаар явуулж болно /
Шалгалтад тэнцсэн тохиолдолд
Та шалгалтдаа тэнцсэн бол дараах материалыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн II байрны 212 тоот өрөөнд хүлээлгэн өгнө.
1. 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /сүүлийн 2 сарын хугацаанд авахуулсан /
2. Тэмдэгтийн хураамж төлөх. 5,000 төгрөг /2 жилийн төгсөгч эмч нар 10,000 төгрөг/
Дээрх 2 материалыг бүртүүлж өгөхдөө шалгалт өгсөн он сар , өдөр, овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар зэргийг гаргацтай бичиж явуулна уу.
Тэмдэгтийн хураамжийг ЭМХТ-ийн I,II-дугаар байрны нэг давхарт байрлуулсан төхөөрөмжид карт уншуулж төлж болохоос гадна https://itax.mta.mn
вэб сайтруу орж төлбөрийн даалгавар үүсгэн 13-15 оронтой нэхэмжлэлийн
код авна. Код авсанаас хойш 6 цагийн дотор дурын банканд нэхэмжлэлийн 13-15 оронтой дугаарын дагуу
тэмдэгтийн хураамжаа төлнө.
Хэрвээ та цээж зураг, тэмдэгтийн хураамжийн баримт өгөөгүй тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ гарахгүй болохыг анхаарна уу.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА